Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв болон холбогдох төлөөлөлтэй уулзаж Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцууллаа.
Мөн чөлөөт бүсийн удирдлага, менежмент засаглалын хэлбэр, чөлөөт бүсүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцож холбогдох арга хэмжээ авч ажиллахаар тохиролцлоо.